Т.Дэлгэрмөрөнг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгаж эхэлжээ

Хоёрдугаар сарын 28-ний өдөр Т.Дэлгэрмөрөнтэй холбоотой гэр бүлийн хүчирхийллийн дуудлагыг ЦЕГ хүлээн авчээ. Улмаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал, тэрээр өчигдөр өөрийн цахим хуудаснаа эхнэр Х.Анандатай маргалдаж буйгаа шууд лайваар олон нийтийн сүлжээнд цацсан юм. Энэ үеэр түүний эхнэр Т.Дэлгэрмөрөнг удаа дарааллан биед нь хүнд гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдгийг нотолж хэлэв.

Үүнээс өмнө 2019 онд Х.Ананда хөл хүнд байхад нь нөхөр нь зодож, үр зулбасан тухайгаа олон нийтэд зарлаж байсан юм.

Эргэн сануулахад Т.Дэлгэрмөрөн давтан танхайн хэрэг өдүүлж, цагдаагийн албан хаагч зодож, хэрэгт татагдан “Ганц худаг”-т хоёр сарын хугацаанд саатуулагдаж байсан юм. Нэмээд хар тамхины хэрэгт холбогдож, хоригдож явсан удаатай.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *