АТГ-аас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны хоёрдугаар сарын 8-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгажээ.

Үүнээс 26 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 28 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Ажиллагаанд одоогоор 45 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж.

Тухайн хугацаанд эрүүгийн 578 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, 7 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Одоогоор ажиллагаанд 538 хэрэг шалгагдаж байна.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *