|

Итали-Энэтхэг чиглэлийн нислэгээс 125 зорчигчдын Covid-19 шинжилгээний хариу эерэг гарчээ

Энэтхэгийн хойд хэсэгт байрлах Амритсар хотод Италиас нисэж ирсэн нийт 179 зорчигчдоос 125-ийн Ковид-19-ийн шинжилгээ эерэг гарчээ.

Пүрэв гарагт Энэтхэг улсад коронавирусын 90,000 гаруй тохиолдол бүртгэж, 325 хүн нас барсан нь өмнөх долоо хоногоосоо 6 дахин өссөн байна. Албаны хүмүүсийн мэдээллэж байгаагаар коронавирусын тохиолдол ийнхүү өсөж байгаа нь Омикрон хувилбартай холбоотой гэв.

Одоогийн байдлаар Энэтхэгт 35 сая гаруй коронавирусын тохиолдол бүртгэгдэн, 482,000 орчим хүн нас барж, Дели, Махараштра зэрэг хэд хэдэн мужид түр хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments