Жон Хо Ён Vogue сэтгүүлийн соло нүүрэнд гарсан анхны Солонгос хүн боллоо
Өмнөд Солонгосын загвар өмсөгч, жүжигчин Жон Хо Ён Vogue сэтгүүлийн 2-р сарын нүүр царай болсноор АНУ-ын загварын сэтгүүлийн соло нүүрийг чимсэн анхны солонгос хүн болж байна.
Жон Хо Ён Netflix-ийн хамгийн амжилттай цувралуудын нэг “Squid Game” цацагдсаны дараа нэг шөнийн дотор олон улсад алдаршиж байв. Тэрбээр тус кинонд Хойд Солонгосын дүрвэгч Кан Сае-Бёкийн дүр бүтээснээр хэдхэн долоо хоногийн дотор Инстаграмд олон сая дагагчтай болж, сошиал платформ дээрх хамгийн олон дагагчидтай Солонгосын жүжигчин болжээ.
Жон Хо Ён 19 настайдаа “Солонгосын дараагийн топ модель”-д хоёрдугаар байр эзэлж, Louis Vuitton, Marc Jacobs, Chanel зэрэг дэлхийн брендүүдтэй хамтарч ажиллаж байсан туршлагатай модел юм.