ӨНӨӨДӨР: Нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлнэ

 Нэгдүгээр сарын 10-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

10.00 цагт БОАЖЯ-нд тус яамны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлнэ.

12.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд Ард түмний штаб болон ТББ-ууд нэгдэн УИХ, Засгийн газарт иргэдийн өр, зээлийн асуудлыг шийдэх ажлын баг байгуулах шаардлага хүргүүлнэ. Утас 99191388

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Зөв найзууд” ТББ-аас “Хөршийн холбоо”-г дахин сэргээх уриалга гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж буй талаар мэдээлнэ.

11.30 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас хууль, шүүхийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж иргэд хохирч буй талаар мэдээлнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *