Казахстанд гарсан бослого тэмцлийн үеэр нийт 164 хүн алагдсанаас хоёр нь хүүхэд байжээ

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Казахстанд гарсан бослого тэмцлийн үеэр нийт 164 хүн алагдсанаас хоёр нь хүүхэд байсныг тус улсын эрүүл мэндийн яам Ням гарагт мэдээлжээ.

Гэхдээ үүнд амиа алдсан хууль сахиулагчдын тоо багтсан эсэх нь тодорхойгүй байна. Эрүүл мэндийн яамны мэдээллээс хэдхэн цагийн өмнө эрх баригчид 16 цагдаа болон үндэсний гвардын алба хаагч амиа алдсан тухай мэдээлж байжээ. Үүнээс өмнө мөргөлдөөний үеэр алагдсан энгийн иргэдийн тоог 26 гэж мэдээлж байсан бол шинэчилсэн мэдээллээр ийнхүү огцом өсөж байна.

Мөргөлдөөний гол цэг болж байсан Алматы хотод 103 хүн амиа алдсан тухай эрүүл мэндийн яам өчигдөр мэдээлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд нийт 5,800 орчим хүнийг цагдаа нар баривчилсан болохыг эрх баригчид мэдээлж байна.

Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын албанаас Ням гарагт гаргасан мэдэгдэлд өгүүлснээр эрх баригчид дэг журмыг сэргээж, босогчдод эзлэгдсэн засаг захиргааны барилга байгууламжуудад хяналтаа тогтоож чадсан гэнэ.

Kazakhstan detains former national security chief on suspicion of treason

 

 

Токаев өнгөрсөн Баасан гарагт дэг журам тогтоох үүднээс галт зэвсэг хэрэглэх зөвшөөрлийг хууль сахиулагчдад өгсөн юм.

Шингэрүүлсэн хийн түлшний үнэ шинэ оны эхний өдрөөс огцом өссөн нь иргэдийг бухимдуулж, нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн Казахстаны олон хотод жагсаал цуглаан эхэлж байв. Энэ эсэргүүцлийн арга хэмжээ нь сүүлдээ Казахстаны эрх баригчдын эсрэг тэмцэл болж хувирсан юм.

Казахстан улсыг Зөвлөлт Холбоот Улс задран унасан 1991 оноос хойш үндсэндээ нэг нам захирч байгаа. Токаевын засгийн газар уг тэмцлийг гадаадаас дэмжлэгтэй террорист ажиллагаа гэж нэрлэсэн юм. Өчигдөр гаргасан мэдэгдэлд олон тооны гадаадын харьяатуудыг баривчилсан тухай товч дурдсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Токаевын хүсэлтээр өнгөрсөн долоо хоногт Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын 2,500 орчим энхийг сахиулагч Казахстанд нэвтэрсний ихэнх нь ОХУ-ын цэргүүд байв.

Clashes in Oil Region Threaten Kazakhstan Leader

 

Эх сурвалж: Reuters

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *