Нийслэлчүүдийн 0.17 хувь нь IV тунгийн дархлаажуулалтад хамрагдаад байна
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 8-н байдлаар I тунд 19, II тунд 37, III тунд 786, IV тунд 785 нийт 1627 иргэнийг дархлаажуулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.0 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, III тунгийн хамралт 48.6 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 0.17 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2993 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68361 (76.9 хувь), 16-17 насны 26938 (79.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.