Аймгийн арслан Н.Өсөхбаяр анх удаа түрүүллээ

“Талх-Чихэр” компанийн нэрэмжит “Атар хэвийн боов”-ны баярт зориулсан уламжлалт барилдаанд аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглосноос Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жавхлант” дэвжээний бөх,  Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Нямдоржийн Өсөхбаяр анх удаагаа түрүүлж, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, аймгийн арслан Хүрэлбаатарын Оргилболд үзүүрлэв.

Их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Увс аймгийн Малчин сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, цэргийн начин Т.Батсүрэн нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд аймгийн арслан М.Бямбадорж, Г.Ганбаатар, Я.Бумбаяр, О.Эрдэнэбат нар үлдэв. Уран барилдааны шагналыг аймгийн арслан М.Бямбадоржид гардууллаа.

Барилдааны үеэр үзэгч, бөхчүүд, жаяг дэгийн багийнхан дундаас 3 азтан тодруулсан бөгөөд эхний азтан Хөвсгөл аймгийн харьяат Батмөнх хэмээх залуу байсан бол хоёр дахь азтан нь өнөөдрийн барилдаанд барилдахаар бүртгүүлсэн боловч багтаагүй Цэнд-Аюуш хэмээх залуу, 3 дахь азтанаар аймгийн заан Г.Батмөнх нар тодорч, “Талх-Чихэр” компанийн нэрийн бүтээгдэхүүний дээжээс гардсан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *