| |

Ковид-19-ийн тохиолдол нэмэгдэхийн хэрээр Энэтхэг улс нэмэлт тун хийж эхэлжээ

Энэтхэг улс халдварын тоо эрс нэмэгдэж байгаа энэ үед нэн шаардлагатай иргэддээ Ковид-19 вакцины нэмэлт (бүүстэр) тунг хийж эхэлжээ. Нэн шаардлагатай иргэдийн тоонд эрүүл мэнд, цэрэг цагдаагийн ажилтнууд, хүнд өвчтэй, 60-аас дээш насны хүмүүс багтаж байна.

Энэтхэг улс одоогоор коронавирусын омикрон хувилбарын томоохон давлагаатай тэмцэж байгаа ба бусад улс орнуудаас хийсэн анхны судалгаагаар бүүстэр тун нь омикроноос хамгаалах чадвар илүү сайн хэмээв. 

Энэтхэг улсын хувьд 2021 оны 1-р сард вакцинжуулалтын ажил эхлэж, улсдаа үйлдвэрлэсэн Ковишиелд болон Коваксин гэсэн хоёр вакциныг хийж байна. Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 179,000 гаруй шинэ халдвар бүртгэгдсэн нь үндэсний нийслэл Дели, санхүүгийн төв Мумбай зэрэг томоохон хотуудад халдварын тоо огцом нэмэгдсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Энэтхэгийн Засгийн газар өнгөрсөн долоо хоногоос 15-18 насныханд вакцин хийж эхэлсэн бөгөөд одоогоор 15-18 насныхны 31% нь вакцины 1-р тундаа хамрагдсан аж. 

ЭХ СУРВАЛЖ: BBC

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *