БНХАУ-ын Тяньжин хотод Омикрон илэрч, хэсэгчлэн хөл хорио тогтоолоо

Бээжингийн ойролцоох Хятадын томоохон хот болох 14 сая оршин суугчтай Тяньжинд 40 хүнээс COVID-19 Омикрон хувилбар илэрч, хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо.

CCTV-ийн мэдээлснээр засгийн газар Тяньжин хотын 14 сая оршин суугчдыг гурван түвшний хязгаарлалтад хуваасан байна. Хатуу хөл хорио буюу иргэдийг гэрээсээ гарахыг хориглосон бүс, хяналтын бүс буюу өрх бүрээс зөвхөн нэг гишүүнийг өдөр бүр хүнсний бүтээгдэхүүн худалдан авах зорилгоор гарахыг зөвшөөрч байгаа бол урьдчилан сэргийлэх бүсэд хүмүүс ойр орчмоосоо холдож болохгүй зэрэг 3 хуваасан байна.

Тянжин хотод одоогоор иргэн бүрээс коронавирусын шинжилгээ авч байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *