Орон нутгийн замд зорчигч тээврийн автобус суудлын машинтай мөргөлдсөн осол гарчээ

Орон нутгийн замд хот хоорондын зорчигч тээврийн автобус болон суудлын авто машин мөргөлдсөн осол гарчээ.

Тодруулбал, Төв аймгийн Лүн сумын Дэлгэрэх багийн “Цагаан хөтөл” гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж гурван хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 10-ны өдрийн 22:40 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 10 км зам туулан Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд гурван зорчигчтой явсан “Санта Пе” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 16 зорчигчтой зорчиж явсан “Юниверс” загварын 45 хүний суудалтай хот хоорондын зорчигч тээврийн автобустай мөргөлдөж, осол гаргасан байжээ.

Ослын улмаас суудлын автомашинд зорчиж явсан хоёр иргэн гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлэгт хүргэсэн байна. Харин суудлын авто машины жолооч төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Лүн сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид тус тус шилжүүлэн өгчээ.

Иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтална уу.

Эх сурвалж: ОБЕГ  

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *