МУ-ын иргэн Казахстаны Алматы хотын цагдаагийн газар саатуулагджээ

Казахстан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл эргэж ирээгүй байгаа талаар ар гэрийнхэн нь Нур Султан дахь ЭСЯ болон Алматы дахь КГ-д мэдэгдэж, туслалцаа хүссэн байна.

Мэдээллийн дагуу ЭСЯ, КГ-ын зүгээс казахстаны холбогдох байгууллагад Монгол Улсын иргэний талаар мэдэгдэж, сураг гаргаж өгөх хүсэлтийг тавиад ажиллаж байна. Алга болсон гэх Монгол Улсын иргэн Д нь Казахстан Улсын Алматы хотын харьяа дүүргийн цагдаагийн газар саатуулагдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Ямар шалтгааны улмаас саатуулагдсан болон хэзээ суллагдах талаарх албан ёсны мэдээллийг Казахстаны ГХЯ-наас авахаар ажиллаж байна. Казахстан улсад суугаа Элчин сайдын яам, консулын газар уг иргэний ар гэрийхэнтэй байнгын холбоотой байгаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *