Цаг хэтрүүлэн ажилласан 33 ресторан, караокед хариуцлага тооцов
“Эмзэг цэг-Хяналт шалгалт” тусгай арга хэмжээний хүрээнд энэ сарын 3-9-ний өдөр нийслэлийн дүүрэг, цагдаагийн хэлтсийн нийт 755 алба хаагч хяналт шалгалтаар ажиллажээ.
Шалгалтаар согтууруулах ундаагаар үйлчилдэг 2095, худалддаг 1766, бусад 1287, нийт 5148 аж ахуйн нэгж, байгууллага, 5931 иргэнийг шалгав. Үүнээс цагийн хязгаар зөрчсөн 33, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 5, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн 9, гар дээрээс согтууруулах ундаа худалдсан 37, Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн 15, бусад 5, нийт 104 зөрчил илрүүллээ.
Тухайлбал Баянгол дүүрэгт “Алтай” караоке, “+21” караоке, “Айзам” караоке, Баянзүрх дүүрэгт “Royal” нэртэй Караоке, “New world” зэрэг цэнгээний газрууд 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн зэрэг зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцохоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн удирдах газар