Наруто аниме дээр Японы ямар домгууд гардаг вэ?
Кицунэ буюу 9 сүүлт үнэг
Наруто дээр Курама гэх 9 сүүлд үнэгний дүр гардаг ба уг амьтан нь зүүн азийн орнуудын домогт зальтай, ухаалаг, олон жилийн настай гэж дүрслэгддэг.
Кусанаги илд
Сасукэ Үчихагийн илд “Кусанаги” илд нь Японы эртний домогт “Кусанаги но цуруги” гэх нэрээр гардаг ба салхины бурхан Сусаноо уг илдийг 8 толгойт луу Ямата на Орочигийн сүүлнээс олсон хэмээн гардаг.
Кагуяа гүнжийн домог
Кагуяа Оцоцүкигийн дүр нь Японы 5-р зуунаас дамжиж ирсэн домгоос гаралтай бөгөөд уг домогт сарнаас дэлхий дээр бууж ирсэн Кагуяа хэмээх нууцлаг үзэсгэлэнт охины тухай гардаг ажээ.
Магатама
Анимийн зарим дүрүүдийн хувцас чимэглэлд 9-ын тоотой төстэй тэмдэг дүрслэгдсэн байдаг ба энэ Магатама хэмээх Шинтогийн бэлэг тэмдэг зүүсэн нь муу муухайгаас хамгаалж, аз жаргал авчирдаг хэмээн итгэдэг байна.
Шинтойзм
Япон эртний шашин болох”шинто” шашны бурхдыг хэд хэдэн удаа дурддаг. Тухайлбал: Аматэрасу буюу нарны бурхан, Цукиями буюу сарны бурхан, Сусаноо буюу салхины бурхан гэх мэт.
Томоэ буюу арга билиг
Үчиха овгийн дүрүүд нь “шаринган” хэмээх хүчийг эзэмшлэг бөгөөд уг хүчний нүдэн дээрх онцгой тэмдгийг “Томоэ” гэдэг ба энэ нь Японы арга билигийн тэмдгийг илэрхийлсэн дүрс ажээ.