“Чингис хаан” музей, Үндэсний номын сангийн барилгыг энэ онд ашиглалтад оруулна
Соёлын яам “Чингис хаан” хаад язгууртны музей, Үндэсний номын сангийн барилгыг 2021 онд багтаан ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ.
Харин Байгалийн түүхийн музей, Үндэсний археологи, угсаатны музей, лабораторийн барилгын ажил ид өрнөж, Үндэсний их театрын газар чөлөөлөлт 85 хувьтай, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын сангийн барилгын ажлыг энэ ондоо эхлүүлэхээр тогтсон байна.
Соёлын сайд Ч.Номин Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай уулзаж соёлын салбарын бүтээн байгуулалтын ажлын явц болон барилгын чанарт онцгой анхаарал хандуулж, хамтран ажиллах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар болсон байна.
“Чингис хаан” хаан язгууртны музей
Үндэсний номын сан