|

“Казахстаны араас орох их үймээнд Монгол залуучуудыг уриалж байна”

“Хөх Монгол” бүлгэм, “Даяар Монгол” хөдөлгөөнөөс “No double standart” хөдөлгөөний залуус ард иргэдийг жагсаал, цуглаанд уриалан дуудаж байгааг эсэргүүцэж, хэвлэлийн бага хурал хийв.

“Хөх монгол” бүлгэмийн тэргүүн Д.Гансүрэн :

“Залуучуудын хөөрлийг ашиглан “Хүний эрх, эрх чөлөө” гэж хоосон уриа лоозонгоор сумлаж улс орныг тогтворгүй болгодог. Сүүлийн үед “No double standart” хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү, Э.Одбаяр нарын байдал хэрээс хэтэрч байна. Магадгүй Казахстаны араас орох их үймээнд Монголын залуучуудыг уриалж, нийгмийг эмх замбараагүй болгон талцуулж байгаад Үндэсний үзэлтэй хөдөлгөөнүүдийн төлөөлөл болсон бид эсэргүүцэж байна.Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ? Хэвлэлээр баахан биднийг доромжилсон. Гэр бүлийг минь бас оролдсон. Намайг оролдож болно. Монголын тусгаар тогтнолоор оролдохоо одоо боль.

Монголын залуучуудыг буруу үйлдэлд уруу татаж, залуучуудаа талбай дээр гараад ир гэж Монголчуудыг талцуулахаа болио. Та нарын ард хэн байгааг чинь мэдэж байгаа. Долдугаар сарын нэгний үймээнд бид хангалттай мэдэрсэн. Үймээний эцэст эгэл ард хохирдог”

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *