Хашаанд 180 тонн цаасан хайрцаг шатаж байсныг 10 цаг ажиллан унтраажээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн гудамжинд хураалттай байсан 180 тонн цаасан хайрцаг шатжээ.
Энэ тухай дуудлагыг өчигдөр буюу нэгдүгээр сарын 11-ний өдрийн 13:35 цагт өгсөн байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 13:43 цагт очиж, хашаанд шатаж байсан 180 тонн цаасан хайрцгийн галыг 10 цаг ажиллаж унтраасан байна.
Эх сурвалж: ОБЕГ