Гадаадын сургуульд онлайнаар суралцаж байгаа тохиолдолд татварын буцаан олголтод хамрагдах боломжтой
Онлайнаар эх орноосоо гадаадын сургуульд сурч байгаа тохиолдолд Татварын буцаан олголтод хамрагдах боломжтой болохыг албаныхан мэдээллээ.
Энэ талаар Татварын албанаас мэдээлснээр “Гадаадын их, дээд сургуульд үргэлжлүүлэн онлайн хэлбэрээр суралцаж байгаа тохиолдолд татварын буцаан олголтод хамрагдах боломжтой. Яагаад гэвэл, энэ нь тухайн иргэнээс шалтгаалаагүй, ковидын нөхцөл байдалтай уялдаж гадагш явж чадахгүй байгаа учраас онлайнаар сурч төлбөрөө төлсөн бол боломжтой гэж үзнэ” гэлээ.