Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозид гурван жилийн хорих ял оноожээ
Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозид авлигын хэргээр гурван жилийн хорих, хоёр жил тэнсэн харгалзах ял оноожээ.
Ерөнхийлөгч асныг албан тушаалаасаа буусны дараа мөрдөн байцаалтын талаар мэдээлэл олж өгсөн шүүгчид хахууль өгөхийг завдсан хэрэгт буруутгаж буй. Саркозийг 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр L’Oreal компанийг үндэслэгч Лилиан Беттанкурын охиноос хууль бус санхүүжилт авсан, энэ талаарх мөрдөн байцаалтын мэдээг Азибераас хууль бусаар авахаар оролдсон хэрэгт буруутгаж байгаа юм.
Түүний хамт энэ хэрэгт Саркозийн өмнгөөлөгч Тьерри Эрзог, Давж заалдах шүүхийн өндөр албан тушаалтан байсан Жильбер Азибер нар шүүгдэж мөн ял сонсжээ. Мөрдөн байцаалтаар тогтоосноор уг мэдээллийнх нь төлөө Саркози, Эрзог хоёр шүүгч Азиберт Монако улсад өндөр албан тушаал амлаж байжээ. Мөрдөн байцаалтын явцад тэдний утсаар ярьсан ярианы олон бичлэг ил болсон юм.
Саркозийн өмгөөлөгч давж заалдахаа мэдэгдлээ. Шүүхийн үйл явц хэдэн жилийн турш үргэлжилж болзошгүй ч Саркози энэ хугацаанд эрх чөлөөтэй хэвээр байх юм. Түүний эхнэр, супермодель, дуучин Карла Бруни энэ хэргийг “утгагүй хавчлага” хэмээн нэрлэж, үнэнийг олохын төлөө тэмцэнэ гэлээ.
Эх сурвалж: BBC