|

Хятадын компани гурав дахь хүүхдээ төрүүлсэн ажилчдадаа 14 мянган ам.доллар олгоно

Хятадын гэрийн тэжээвэр амьтдын хоол үйлдвэрлэдэг “Dabeinong Technology Group” компани гурав дахь хүүхдээ төрүүлсэн ажилчдадаа 14 мянган ам.долларын тэтгэмж олгохоор болжээ. Энэ тухай мягмар гарагт “Ицай глобал” мэдээллийн эх сурвалж мэдээлэв.

Тус компани нь ажилчдадаа анхны хүүхдээ төрүүлбэл 4.7 мянган ам.доллар, хоёр дахь хүүхдээ төрүүлбэл 9.4 мянган доллар, гурав дахь хүүхдээ төрүүлбэл 14 мянган ам.доллар олгох аж. Тэтгэмжийг нэгдүгээр сарын 1-нээс олгож эхэлжээ.

Түүнчлэн хуульд заасан гурван сарын жирэмсний амралт дээр нэмээд хүүхэд асрах чөлөө санал болгож байгаа аж.

“Dabeinong Technology Group” компанид 20 мянга гаруй хүн ажилладаг байна.Компанийн удирдлагуудын энэхүү шийдвэр нь Хятадын эрх баригчдын төрөлтийг нэмэгдүүлэх хүчин чармайлттай холбоотой гэж онцолжээ.

Хүн амын өсөлтөд хяналт тавихын тулд Хятадын эрх баригчид “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг 1970-аад оны сүүлээр хэрэгжүүлж, хотын оршин суугчдад нэг хүүхэдтэй, харин тосгоныхонд хэрэв анхны хүүхэд нь охин бол хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ.

Taiwan emerging from pandemic with a stronger hand against China | The  Japan Times

 

Гэвч хүн ам нь хурдацтай хөгширсний улмаас эрх баригчид 2008-2009 онд эхнэр, нөхөр хоёулаа айлын ганц хүүхэд бол гэрлэсэн хосуудад хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн байна. Харин 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс бүх гэр бүлд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн хууль хэрэгжиж эхэлжээ. 2020 онд 10.035 сая хүүхэд төрсөн нь 1949 онд БНХАУ байгуулагдсанаас хойших хамгийн бага үзүүлэлт болсон байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments