Дөрөвдүгээр тунд 10247 хүн хамрагдаад байна
Өнгөрсөн даваа гаригаас эхлэн дархлаажуулалтын дөрөвдүгээр тунг хийж эхлээд буй. Өнөөдрийн байдлаар 10247 хүн дөрөвдүгээр тундаа хамрагдсан гэж Засгийн газраас мэдээллээ.
Тодруулбал, Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Өнөөдрийн байдлаар дэлхийн 147 улсад Омикрон хувилбар тархаад байна. Дэлхийн олон улс орон Омикроныг хохирол багатай даван туулах арга замыг хайсаар байна. Гэхдээ үүнд вакцин маш чухал болохыг онцолж буй. Вакцин нь Омикрон хувилбараас 70-75 хувиар хамгаална. Тиймээс иргэд вакциндаа идэвхтэй хамрагдах шаардлагатай.
Халдварын оргил үе энэ сарын 20-ноос ирэх сарын 10 хүртэл байна. Өнөөдрийн байдлаар хүн амын 67.9 хувь нь нэгдүгээр тундаа, 66.6 хувь нь хоёрдугаар тунд, 29.1 хувь нь гуравдугаар тундаа хамрагдсан байна.
Харин өнөөдрийн байдлаар 20147 хүн дөрөвдүгээр тундаа хамрагдсан” гэв.
priligy ebay com 20 E2 AD 90 20Viagra 20Nedir 20Zararlar 20Nelerdir 20 20Pfizer 20Viagra 20Krem pfizer viagra krem But two bad half seasons will also be considered when the Mets ponder DavisГў future