Дуучин Б.Амархүү магадлангаар суллагдлаа
Хар тамхины хэргээр хоригдож байсан Б.Амархүү өнгөрсөн хоёрдугаар сард магадлангаар суллагджээ. Түүнийг хоригдох хугацааныхаа 80 хувийг эдэлсэн учир суллах шийдвэр гаргасан байна.
Хэргийг эргэн сануулбал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2019 оны есдүгээр сарын 20-нд дуучин Б.Амархүүг өөрийн эзэмшлийн авто машиндаа хар тамхи хэрэглэж байхад нь саатуулсан.
Улмаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба Нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.
Хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, өөрөө хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хоёр жилийн хугацаатай хорих ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон байдаг.