ДЭМБ: Дэлхий даяар хоногт 3.4 сая буюу халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ
Дэлхий даяар цар тахал эхэлснээс хойш халдварын хамгийн олон буюу 3.4 сая тохиолдол нэг хоногт илрээд байна. ДЭМБ-аас мэдээлснээр 24 цагийн дотор илэрсэн ковидын тохиолдлын тоо анх удаа 3 сая давлаа.
Өмнө нь ДЭМБ нэгдүгээр сарын 6-ны өдөр хоногийн дотор 2,618,130 хүнээс халдвар илэрсэн гэсэн мэдээ өгч байв. Энэ нь дэлхий даяар хоногт илэрсэн хамгийн олон тохиолдол болж байв. ДЭМБ улс орнуудын зөвхөн шинжилгээгээр баталгаажсан халдварын тохиолдлын тоо, нас баралтын статистик мэдээллийг нэгтгэн тооцдог байна.
Дэлхий даяар
- наймдугаар сарын 5-нд 200 сая,
- арваннэгдүгээр сарын 9-нд 250 сая,
- нэгдүгээр сарын 8-нд 300 сая,
- нэгдүгээр сарын 12-нд 310 сая тохиолдол давлаа.
Хамгийн олон тохиолдол илэрсэн улс орнууд
- АНУ 61,332,277
- Энэтхэг 36,070,510
- Бразил 22,558,695
- Их Британи 14,732,598
- Франц 12,246,358
Амиа алдагсдын тоо
- АНУ-д хамгийн их буюу 833,519
- Бразил 620,091
- Энэтхэг 484,655
- Орос 318,432
- Мексик 300,573
Эх сурвалж: WHO