АМГТГ: АИ-92 шатахуун сүүлийн 16 сард анх удаа бодит үнийн түвшинд борлуулагдаж байна
АИ-92 шатахуун нь сүүлийн 16 сард анх удаа өртөг зардал шингэсэн, бодит үнийн түвшинд борлуулагдаж байгааг Ашигт малтмал, Газрын тосны газраас мэдээллээ.
Хамтарсан зөвлөлөөс АИ-92 шатахууны үнийн өөрчлөлтийг зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх зөвлөмж гаргасан.
Монгол Улсад нэгдүгээр сард ОХУ-аас импортолсон АИ-92 шатахууны хилийн үнэ/тонн 747 ам.доллар байна. Үүн дээр татвар хураамж, зардал нэмэгдсэнээр үнэ нь 2211 төгрөг болж байгаа аж.
Мөн үнийн өөрчлөлтийг сүүлийн зургаан сарын дундаж үнээр өртгийг тооцсон борлуулах үнэ литр тутамдаа 2240 төгрөг байна гэж мэдээллээ.
Ц.Бадмаараг