“Хоёр сар фитнест явах төлбөрийг төр даана гэдэг нь ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ”

Цахим орчинд Эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөрт залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг зарцуулна гэх мэдээлэл гарсан. Харин Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа уг мэдээллийг худлаа болохыг мэдэгдсэн байна.
Тэрбээр “ЭЗ-г дэмжих 10 их наядын хөтөлбөрт залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг төсвөөс зарцуулна гэж худлаа. Энэ мөнгийг залуусыг ажлын байранд бэлтгэхэд зарцуулах дунд хугацааны хөтөлбөрт зориулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байгаа болно” хэмээжээ.
Ерөнхий сайд  2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг танилцуулсан. Үүнд залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 500 тэрбумын төлөвлөгөө багтсан. Энэхүү төсвийг дараах байдлаар зарцуулахаар тооцжээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *