|

Жейсон Момоа, Лиза Бонет нар 16 жилийн хамтын амьдралдаа цэг тавьж, саллаа

“Aquaman” киногоороо алдрын оргилд хүрсэн Холливудын жүжигчин Жейсон Момоа түүний эхнэр Лиза Бонет нар салж буйгаа албан ёсны цахим хуудсаараа мэдэгджээ.

42 настай Момоа, 54 настай Бонет нар арав гаруй жил үерхсэний эцэст 2017 оны аравдугаар сард гэрлэсэн бөгөөд 16 жил хамт амьдрахдаа хоёр хүүхдийн эцэг эх болсон юм.

 

Момоа өөрийн инстаграм хуудастаа хуваалцсан хамтарсан мэдэгдэлд “Бид юмс өөрчлөгдөж буйг мэдэрсэн. Аливаа зүйлс хувьсан өөрчлөгддөгийн адилаар манай гэр бүлд ч тэрхүү үйл явдал болж байна. Тиймээс энэхүү мэдэгдлээр гэр бүлийнхээ мэдээг хуваалцаж буй юм. Бидний гэрлэлтийн зам энд хүрээд салж байгаа ба бид үүнийг мэдээлэл болгох гэсэндээ бус харин амьдралаа цаашид нэр төртэй, үнэнч шударгаар үргэлжлүүлэхийн тулд хуваалцаж байна гэж ойлгоорой” гэжээ.

Лиза Бонет өмнө нь 1987-1993 онд рок од Ленни Кравицтай гэрлэсэн бол энэхүү гэрлэлт Момоагийн хувьд анхных байсан юм.

“Men’s Health” сэтгүүлийн 2020 оны 12-р сарын дугаарт “Aquaman” киноны од 26 настай байхдаа өөрөөсөө 12 насаар эгч Бонеттой хэрхэн харилцаагаа эхлүүлж байсан талаар ярихдаа тэр үед өөрийгөө “мэдрэлийн хямралд орсон” хэмээсэн юм.


 

Тэр тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Ялангуяа та ухаангүй дурласан хүнтэйгээ уулзаж, түүнийг гайхалтай, ухаалаг, хөгжилтэй төдийгүй яг л дарь эх шиг болохыг мэдэрч харин чи сул дорой нэгэн болохоо олж мэдэх үед маш хэцүү байх болно” гэж тэр хэлэв. Гэсэн хэдий ч Момоа өөрийгөө голсон сөрөг бодлоо гээж “Чи өөрийнхөөрөө л бай. Хөгжилтэй байж, түүнийг инээлгэхийг хичээ” хэмээн сайн хүнээ хэрхэн найрах талаар зөвлөжээ.


 

Тэд 13 настай хүү Накоа-Волф Манакауапо Намакаеха Момоа, 14 настай охин Лола Иолани Момоа хэмээх хоёр хүүхэдтэй юм. Мөн тэдний өчигдөр хийсэн мэдэгдэлд  хүүхдүүддээ сайн үлгэр дуурайл үзүүлэхийн тулд салж буйгаа онцолсон байна.

Мөн мэдэгдэлд “Бидний дундах хайр үргэлжилсээр, амьдралыг хүссэнээрээ таньж, цаашид хөгжих болно. Бид бие биеэ бүрэн чөлөөлж, цаашид энэ ариун нандин амьдрал, үр хүүхдүүдийнхээ төлөө гуйвшгүй үнэнч байхын тулд суралцаж буй хүмүүс байх болно. Хүүхдүүддээ юу боломжтой гэдгийг зааж, залбирлаар амьдрах нь хайр ноёлж буйг илтгэнэ. Хамтарсан мэдэгдэл гаргасан J & L” хэмээн өөрсдийн нэрийн эхний үсгийг бичжээ.

Эх сурвалж: Today

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *