|

Кайли Женнер Instagram-д 300 сая дагагчтай анхны эмэгтэй боллоо

“Instagram” дахь хамгийн нөлөө бүхий алдартнуудын нэг Кайли Женнерийн дагагчийн тоо 300 саяд хүрлээ. “Реалити” нэвтрүүлгээрээ танигдаж, гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд томоохон төлөөлөл тэрээр 300 сая дагагчтай болсон анхны эмэгтэй юм.

Кайли болон реппер Тревис Скотт нар хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа бөгөөд Тревис Скоттын “Astroworld” тоглолтын үеэр болсон эмгэнэлт явдлаас хойш цахим орчны идэвх нь буурсан.

Түүний араас “The Voice” шоуны шүүгч, дуучин Ариана Гранде 289 сая дагагчтайгаар удаалдаг байна.

Харин Instagram дахь хамгийн олон дагагчтай хүн нь Манчестер Юнайтед клуб болон Португалын шигшээ багийн хөл бөмбөгчин Криштиану Роналду бөгөөд одоогоор 389 сая дагагчтай.

Эх сурвалж: CNN

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments