МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тогтоолын төслийг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын чуулган өнөөдөр хуралдана. Хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2022.01.12/ хуралдаанаар дээрх тогтоолын төслийг хэлэлцсэн.

Уг хуралдаанаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул Д.Жавзандорж, Н.Онон нарын нэрийг дэвшүүлж гишүүдийн олонх дэмжсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *