“МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлд Н.Ононг нэр дэвшүүлсэн нь зөв” гэв

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-д оруулаад байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  дээрх томилгоо дэмжсэн.

Харин өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх  томилгоог хэлэлцэж, УИХ-ын гишүүд санал хэлж, асуулт асууж байна.

Энэ  үеэр   УИХ-ын гишүүн Д.Ганбат  “Ерөнхийлөгчийн зүгээс зөв зүйтэй хүмүүсийг санал болгож байна гэж үзэж байна. Лам нар, хошин шогийн жүжигчид их амжилттай явдаг. Их сайн ч ажил хийдэг. Н.Онон бас хуулийн боловсролтой юм байна. Анкетаас нь харлаа. Тэр байтугай Украинд хошин шогийн жүжигчин Ерөнхийлөгч хийгээд явж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийг сайн ажиллана гэж найдаж байна.

МҮОНРТ татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг. Тиймээс хар тамхи хэрэглэсэн жүжигчин, дуучин, улстөрчдийн хүүхдийг телевизээрээ гаргахгүй байх тал дээр Н.Онон анхаарах хэрэгтэй” гэлээ. 

Нэр дэвшигч Н.Онон: Хар тамхитай тэмцэх тал дээр тодорхой арга хэмжээ авч, нэвтрүүлэг хийх нь зайлшгүй хэрэгтэй байх. Хар тамхи хэрэглэсэн уран бүтээлчдийн телевизээр гаргахгүй байна гэдэг дээр хариулж мэдэхгүй байна. Тэрийг судлах хэрэгтэй болов уу гэж бодож байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *