УИХ-ын 16 гишүүн ковид тусчээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж өнгөрлөө /2022.01.14/
Хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Сүүлийн үед Төрийн ордонд халдварын тархалт өндөр байна. Өнөөдөр УИХ-ын 16 гишүүн өвчтэй байгаа, хуралдаандаа оролцох боломжгүй болсон” гэх мэдээллийг өглөө.
Сануулахад, Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ой өчигдөр /2022.01.13/ тохиосон. Үүнтэй холбогдуулан Төрийн ордонд улс төрийн нам, эвслүүд зөвлөлдөх уулзалт зохион байгуулснаас гадна төрийн дээд одон медаль гардуулах арга хэмжээ явагдсан билээ. Эдгээр арга хэмжээнд оролцохоор ирсэн иргэдийг коронавирусний шинжилгээнд хамруулахад 58 хүнээс халдвар илэрсэн гэх мэдээлэл бий. Тиймээс халдвар тархахаас сэргийлж, зарим арга хэмжээ, зөвлөгөөнийг цахимаар явуулсан байдаг.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар 16 гишүүн халдвар авч, тусгаарлагдсан гэдгийг чуулганы танхимд хэллээ.