|

Д.Жавзандорж, Н.Онон нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилов

2022 оны 1-р сарын 14-ний УИХ-ын чуулганы хуралдаанаар Д.Жавзандорж, Н.Онон нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдээр томиллоо.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул Д.Жавзандорж, Н.Онон нарын нэрийг дэвшүүлсэн билээ.

Ийнхүү МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарыг чөлөөлж, Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Н.Ононгийн ажлын туршлага:

-1987-1991 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн,

-1991-2000 он хүртэл Драмын улсын эрдмийн театрт жүжигчин,

-1999-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн,

-1996 оноос одоог хүртэл “Х-ТҮЦ” уран бүтээлийн нэгдлийн захирал,

-2020 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

 МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Жавзандоржийн ажлын туршлага:

-1998-2012 он хүртэл Энэтхэг улсын буддын шашны Гомон гүн ухааны их сургуулийг төгссөн.

-2012-2019 он хүртэл дээрх сургуульд багшилсан.

-2020 оноос Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашинтны дээд сургуулийн сургалтын албанд одоог хүртэл багшилж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *