Зах, худалдааны төвүүдийн 11 мянга гаруй түрээслэгчдийг шинжилгээнд хамруулна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсээс зах худалдааны төв, байгууллагуудын удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурал боллоо.
Тус цахим хурлаар Нийслэлийн онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран PCR-ын харуулдан тандалтын шинжилгээнд хүн олноор төвлөрдөг 49 зах, худалдааны төвийн 11172 түрээслэгчдийг хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулах асуудлын хүрээнд мэдээ мэдээлэл, зөвлөмж өгч хуралдлаа.
Эхний ээлжинд түрээслэгчдийг худалдан борлуулдаг тасаг, төрлөөр нь төрөлжүүлсэн жагсаалтыг түрээслэгч нэг бүрээр гаргах ажлыг шуурхай зохион байгуулахаар ажиллаж байна.
Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба