Секс ой тогтоолтыг сайжруулдаг
Австралийн судлаачдын 2018 онд “Archives of Sexual Behavior” сэтгүүлд нийтлэгдсэн 78 эмэгтэйд хийсэн судалгаагаар өдөр бүр бэлгийн хавьталд ордог эмэгтэйчүүд нь 7 хоногт 3 удаа бэлгийн хавьталд ордог эмэгтэйчүүдээс ой тогтоолт илүү сайн байгааг тогтоожээ. Секс хийх үед гипокамп дахь мэдрэлийн эсүүд олширдог ба энэ нь ой тогтоолтыг сайжруулдаг байна.
Гипокамп гэж юу вэ?
Гипокамп нь тархины хамгийн чухал хэсэг бөгөөд ой тогтоолтыг бий болгох, сэргээх, хадгалах үүрэг гүйцэтгэдэг
Сексийн бусад ач тус
- Цусны даралт бууруулах
- Өвдөлт намдаах
- Стрессийг бууруулах
- Түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлэх
- Нойргүйдлээс сэргийлэх
- Дархлаа дэмжих