Баба брэндийн зүгээс Бразилийн алдарт зураач Ромеро Бриттод зориулсан бүтээл эзэндээ очжээ

 

 

Ромеро Бритто нь кубизм, поп арт, графитти төрлүүдийг ашиглан хурц өнгө, тод хэв маягаар уран бүтээлээ туурвидаг дэлхийд алдартай уран бүтээлч юм. 1963 онд Бразилд төрсөн энэхүү уран бүтээлч нь “Happy Art” гэх шинэ урсгалын үндэслэгч хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөгддөг. Уран зураг сонирхогчоос эхлээд, дэлхийн баячууд, HOLLYWOOD-н одод хүртэл Romero Britto-н бүтээлийг авах хүсэлтээ ар араасаа илэрхийлцгээнэ. Америкийн алдарт жүжигчин, продюсер мөн Britto-н уран бүтээлийг цуглуулагч David Caruso нэгэнтээ “Ихэнх уран бүтээлчид хар бараан ертөнцөөс сэдэлжсэн бүтээлээр дамжуулан илэрхийлэмжээ гаргадаг. Харин Ромеро Бритто тэс эсрэг ертөнцөд эрэл хайгуулаа хийдэг” хэмээн онцолсон байдаг. Гэхдээ түүний уран бүтээлийн шүтэн бишрэгчид нь зөвхөн хувь хүнээр зогсолгүй Audi, Bentley, Walt Disney, Evian, Hublot, Puma, Pepsi, Coca-Cola, Universal Pictures, Hasbro болон Mattel зэрэг манай гаригийн хамгийн өндөр үнэлэгдсэн брэндүүдтэй хамтран ажиллаж байна. Мөн дэлхийн томоохон брэндүүд Бритто-н бүтээлээр чимээд зогсохгүй Олимпын наадам, FIFA, NFT, Бразилын карнавал зэрэг олон улсын фестивалиуд ч “HAPPY ART”-р дамжуулан аз жаргал, эрч хүчийг хүн төрөлхтөнд түгээсээр байгаа нь түүний алдар хүндийг тод илтгэнэ.

 

 

 

Эх сурвалж: Vaddamagazine

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *