Говь-Алтай аймгийн Алтай суманд 6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Говь-Алтай аймагт хүчтэй газар хөдлөлт болсныг Одон орон, геофизикийн хүрээлэнгийн вэб сайтад мэдээлжээ.
Тодруулбал, тус аймгийн Алтай сумаас зүүн хойд зүгт 46 км-т 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 23:04 цагт/Улаанбаатарын цагаар/ газрын гадаргаас доош 10 км-ын гүнд 6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.
2021 оны арванхоёрдугаар сарын 23-нд буюу 20 хоногийн өмнө Говь-Алтай аймгийн Халиун сумын төвөөс зүүн урд зүгт 46 километрын зайд орших Яргайт хэмээх газарт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Тус газар хөдлөлтийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй гэдгийг тухайн үед мэдээлж байв.