Н.Уртнасан: Ерөнхий сайд шударга, зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлсөн.
Уг шийдвэртэй холбогдуулан БОАЖ-ын сайд асан Н.Уртнасан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Ерөнхий сайд шударга, зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Бүх шатанд хариуцлага тооцох эрүүл зарчим, жишиг тогтоох нь төрийн алба хашиж буй хүн бүрд үүрэг хариуцлагаа ухамсарлах зөв хандлага гэж ойлгох ёстой. Өнөөдөр гарсан шийдвэртэй холбоотой үүнээс өөр тайлбар үгүй” хэмээн бичжээ.
Монгол Ардын намын Удирдах зөвлөл хуралдаж БОАЖ-ын сайдад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр тогтоод буй.
I am not certain the place you’re getting your information, but good topic. I must spend a while learning more or understanding more. Thank you for magnificent information I used to be in search of this info for my mission.