БНСУ-аас 160 иргэн эх орондоо ирнэ
Сөүл-Улаанбаатарын чиглэлд өнөөдөр тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Уг нислэгээр 160 иргэн эх орондоо ирэх юм.
УОК-оос гаргасан хуваарийн дагуу энэ сард 12 удаагийн нислэг үйлдэж гадаадаас иргэдээ татан авахаар болсон. Үүнээс Сөүл рүү зургаан удаагийн нислэг үйлдэхээс 2 нь зөвхөн транзит нислэг юм.
УОК-ын ээлжит хурлаар гадаад улсаас ирэх иргэдийг 10 хоног тусгаарлана. Тусгаарлах хугацаанд давтан шинжилгээгээр хариу нь сөрөг гарвал үлдсэн 4 хоногийг гэрт нь тусгаарлах юм. Гадаадаас ирж буй иргэд хүсвэл өндөр зэрэглэлийн зочид буудалд тусгаарлагдах боломжтой. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг тусгаарлаж байсан есөн буудлаас сонгосон тохиолдолд өдөрт 100-270 мянган төгрөгийн төлбөртэй байрлах юм.