Эрээнд ГАЦСАН 9000 чингэлэг ачааг гаалийн бүрдүүлэлтийн дарааллаар нэвтрүүлж байна

Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам болон Боомтын зөвлөл хамтран Замын-Үүд авто замын боомтын ачаа тээврийн нөхцөл байдлын   талаар танилцууллаа.

Зам, тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга У.Гантулга “Коронавируст халдвараас шалтгаалж, авто замын хилийн боомтын үйл ажиллагааг аравдугаар сарын 13-наас зогсоосон байсан. Харин арваннэгдүгээр сарын сүүлээр чингэлэг тээврээр хийх боломжтойг БНХАУ-ын талаас мэдэгдсэн. Үүнээс хойш бэлтгэл ажлыг хангаснаар чингэлэгт тээврийг хийж эхлээд 7-8 хонож байна.

Тээвэрлэлт энэ сарын 11-нд эхэлж анх 20 гаруй чингэлэг оруулж байсан бол сүүлийн өдрүүдэд 65-69 болж өссөн.

Тээвэрлэлт зохион байгуулалтын тухайд хилийн 0 цэгээс логистикийн төв хүртэл хилийн цэргийн албаныхан тээвэрлэж, тэндээс жолооч нар тээвэрлэн Улаанбаатар хотод хүргэж байгаа.

Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээвэрлэлтийн үнэ 3.5 сая төгрөг  болж буурсан буюу өмнө нь байсан ханшид дөхөж очсон” гэлээ.

Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээвэр хийхэд жолооч нарт нээлттэй аж. Харин өнөөдрийн байдлаар  Замын-Үүдэд 5700 орчим тээврийн хэрэгсэл, жолооч тээвэр хийхээр хүлээж байгаа  бол   Эрээн талд 9000 орчим чингэлэг гацсан  байдалтай байна. Үүнээс  гаалийн бүрдүүлэлтийн дарааллаар  300 гаруй чингэлэг  ачааг  нэвтрүүлээд байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *