БНСУ-д 42,000 Монгол иргэн байдаг атал иргэдийн асуудлыг ердөө хоёр хүн хариуцдаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар БНСУ, Кувейт Улс, Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Гадаадад суугаа Монгол иргэдтэй харьцаж байгаа хүмүүс голдуу ГХЯ-наас бус бусад байгууллагуудаас томилогддог. Монгол иргэд олноор суурьшиж буй орнуудад консулын хэлтэс шинээр байгуулж байгаа. Зарим газар орон тоог нэмж байгаа. БНСУ-д 42,000 Монгол иргэн байдаг атал иргэдийн асуудлыг ердөө хоёр хүн хариуцдаг. Зарим оронд Монгол иргэн бараг байхгүй атал консулын ажилтын ажилладаг.

Зан харилцаа, ур чадвар, иргэдтэй хүнлэг харьцах харилцааг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн консулын хэлтсийн ажилтнуудад бус Элчин сайдын яамны бүх ажилтнууд сургалт зохион байгуулж байна. Бүх түвшний дипломатуудад иргэдтэй ажиллах сургалт хийж, тодорхой даалгавар өгч явуулж байгаа” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *