|

“Ёстой сонин хүмүүс сайд болж байна”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БОАЖ-ын сайдаар томилогдоод буй Б.Бат-Эрдэнийг Ерөнхий сайд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.

Тэрбээр “Сайд солих бол амархан. Сайд хийж чадах хүнээ л зөв сонгож оруулж ирэх хэрэгтэй байх. Сайдын босго их намхан болсон. Цаашдаа үүнийгээ анхаарах хэрэгтэй. Одоо бүх юмны буруутан нь иргэд болдог болчихсон байна. Иргэнээ нэгт тавьдаг сэтгэл зүрхтэй хүн сайд хийдэг. Тендер идэх гэж, шонхор шувуу зарах гэж, иргэнээ буруутгах гэж сайд болдог юм уу. Сэтгэл гаргах хэрэгтэй байна. Ёстой сонин хүмүүс сайд болж байна.

Б.Бат-Эрдэнэд би хувь хүнийхээ үүднээс нэг зүйл хэлье. Хоосон PR битгий хийгээд бай. Тэр муу ТҮЦ-ний эмэгтэйг очиж улайлгахад миний дургүй хүрсэн. ТҮЦ-ний эмэгтэйгээс уучлалт гуйгаарай. Сошиалаар битгий ажил хийгээрэй. Хүний үг сонс. Мэддэг, чаддаг хүмүүсийг урьж ажиллуул” гэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments