|

Тонга улс : Галт уул дэлбэрснээс үүдэлтэй цүнами тооцоолоогүй их сүйрэл дагууллаа

Галт уул дэлбэрснээс үүдэлтэй цүнами тооцоолоогүй их сүйрэл дагууллаа гэж Тонга улсын засгийн газраас анх удаа мэдээллээ.

Усан доорх Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уул дэлбэрсний улмаас цүнами үүсэж, Тонгатапу хэмээх гол арлын олон арван байшин сүйдсэн гэж ВВС мэдээллээ. Усны нөөц хангамж тасарч, Тонга улсыг гадаад ертөнцтэй холбодог усан доорх шугам тасарсны улмаас холбоо тасраад байсан юм.

Түр хугацаанд агаарын тээвэр болон далайн тээвэр зогсжээ. Цүнамийн улмаас дөрвөн хүн амиа алдаад байгаа талаар НҮБ-аас мэдээлжээ. Тэдний гурав нь нутгийн оршин суугч бол нэг нь Их Британийн иргэн юм байна. Мөн олон хүн гэмтэж бэртжээ. Гаднаас хоол хүнс, цэвэр ус онгоцоор зөөж, Австрали, Шинэ Зеландаас тусламжийн хөлөг онгоцуудаа илгээсэн байна.

Сансрын хиймэл дагуулаас авсан зургуудад дэлбэрэлт нь агаарт их хэмжээний утаа, үнс цацаж, Аляскаас 10 мянган километрийн зайд аянга цахилгаан шиг нүргэлэх чимээ сонсогджээ.

Get away from shore - US and Japan warn on tsunami - BBC News

 

 

АНУ-ын Геологийн алба галт уулын дэлбэрэлтийг гүндээ 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлттэй тэнцэж буйг тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: BBC

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *