ЗГ : Экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явцын талаар хэлэлцэнэ
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд :
– Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
– Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
– Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл,
– Баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслүүдийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.