42 настай эрэгтэй ахуйн түймэрт өртөж нас баржээ
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Оргил багийн Арал хороололд иргэн Г-ын байшин нэгдүгээр сарын 19-ний өдрийн 00:10 цагийн үед шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 00:50 цагт хүлээн авсан. Тус сумын иргэд иргэн Г-гийн 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 3 цаг ажиллаж унтраасан. Тус гал түймэрт 42 настай эрэгтэй Г өртөж нас барсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.