“ААВ ЗАРНА” гэх зарлалын мөрөөр ЭЦГ шалгалтын ажиллагаа явуулж байна

Цахим орчинд “Аав зарна” гэх зарлал  нэгэн зарын сонины арын нүүрэнд нийтлэгдсэн гэх мэдээлэл  олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна.  Уг зарлалд “Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна. Элдэв өвчингүй. Үнэ 3 сая” гээд утасны дугаар бичжээ.

Гэхдээ зарлалыг киноны реклам гэдэг мэдээллийг зарим эх сурвалж өгч байна.

Энэ асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Энэ бол Зар сурталчилгааны тухай хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн үйлдэл” гэлээ.

Тодруулбал, Зар сурталчилгааны тухай хуульд   Хууль бус зар сурталчилгааг тодорхойлсон. Тус хуулийн   7.1-д Хууль бус зар сурталчилгаанд зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, далд зар сурталчилгаа хамаарна” гэж заажээ.

 

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments