|

Л.Халтар: Монгол Улс 4700 км урт төмөр замын сүлжээтэй болно

Засгийн газрын  өнөөдрийн ээлжит хуралдаанаар  зам тээврийн салбартай холбоотой  хоёр чухал шийдвэр гаргасан талаар Зам тээврийн сайд Л.Халтар мэдээллээ.

Нэгдүгээрт, Монгол Улсад хэрэгжих төмөр замын бүтээн байгуулалт, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт заасан 1,2 дугаар үе шатны үйл явцыг гүйцэтгэх ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон тогтоол  2013 онд гарч байсан. Энэ  тогтоолын биелэлтийг өнөөдөр ярилцаад 2020-2024 онд Засгийн газрын  мөрийн хөтөлбөрт туссаны дагуу баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг  Монголын төмөр зам” ТӨХК-д  хариуцуулахыг хэвээр үргэлжлүүлэхээр болсон.

Тиймээс “Монголын төмөр зам” ТӨХК Монголын болон гадны  хөрөнгө оруулагч, баруун зүүн чиглэлд байгаа уул уурхайн компаниудтай хамтран төсөл хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд Монгол Улсад нийт 4700 км орчим урт төмөр замын сүлжээ бий болно.  Тодруулбал 2725  км зам шинээр нэмэгдэх юм.

Эдгээрээс гадна 2021 оны эхний хагаст багтаж Тавантолгой Гашуунсухайт, Зүүнбаян  чиглэлийн тээвэрлэлтийг хийнэ.

Хоёрдугаарт, Шинэ сэргэлтийн бодлогын бичиг баримтад орсон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөлд олон улсын тендер зарлахаар боллоо.

Өмнөх гүйцэтгэл хангалтгүйн улмаас цуцалсан туршлага бий. Тиймээс цаашид хурдны авто замын бүтээн байгуулалтад олон улсын нээлттэй тендер зарлах нь зүйтэй хэмээн үзлээ. Тендерийг ойрын хугацаанд зарлана” гэлээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *