|

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханыг ажлын хариуцлага алдсан үндэслэлээр халжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ажлын хариуцлага алдсан  хоёр албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Тодруулбал,  Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганзориг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан нарыг  ажлын хариуцлага алдсан үндэслэлээр албан тушаалаас  нь чөлөөлжээ.

Одоогоор дараагийн хүнийг томилоогүй байна.

Сануулахад, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12-р сарын 16-ны өдрийн 222-р тогтоолоор “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар” шинээр байгуулагдсан. Ингэснээр эмийн хэрэглээ, хангамж, чанар, үнэд төрийн бодлогыг нэгдсэн системээр хэрэгжүүлж, хяналт, зохицуулалтыг нэг бүтцэд төвлөрүүлэхээр болсон юм.  Ингээд Засгийн газрйн 2021 оны 01-р сарын 20-ны өдрийн хуралдаанаар тус газрын даргаар Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайханыг томилж байсан юм.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *