|

ВИДЕО: Т.Дэлгэрмөрөн: Надаас хар тамхи хэзээ ч илрэхгүй

Гэр бүлийн хүчирхийллийн хэргээр дуучин Т.Дэлгэрмөрөнг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Учир нь түүний эхнэр Х.Ананда хоёрдугаар сарын 28-ны өдөр 102 дугаарын утсанд дуудлага өгснөөр хэргийг шалгаж эхэлсэн байдаг. Шууд лайвны үеэр олон нийтэд Х.Ананда нь Т.Дэлгэрмөрөнг хар тамхи хэрэглэдэг талаар ярьсан юм.

Тэгвэл уг мэдээллийн дагуу өчигдөр /03.01/ цагдаагийн байгууллага Т.Дэлгэрмөрөнгөөс хар тамхины шинжилгээ авсан байна. Гэтэл түүний шээсний шинжилгээгээр мансууруулах төрлийн бодис илэрсэн байж болзошгүй гэх мэдээлэл цацагдсан юм.

Үүнтэй холбоотойгоор  дуучин Т.Дэлгэрмөрөн  өнөөдөр /2021.03.02/ өөрийн цахим хуудаснаа live-аар дахин мэдэгдэл хийлээ.Тэрбээр “Намайг олон нийтийг сүлжээгээр гүтгэж, хар тамхичин болголоо. Би цагдаагийн байгууллагад шинжлүүлсэн. Манай гэр бүлтэй хамтран ажилладаг “Тантай” цайнуудыг ууж хэрэглэдэг.

Би  эмийн ургамлын төрлийн цайнуудыг ууж, өөрийнхөө жингээ хасч эхэлсэн. Тэрнээс биш хар тамхи хэрэглээгүй, хэрэглэхгүй” гэсэн юм.

БИЧЛЭГ ҮЗЭХ: 

Posted by Товуухоролын Дэлгэрмөрөн on Tuesday, March 2, 2021

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *