|

Тусгай хэрэгцээт 55-р сургуулийн сурагчид тав тухтай, тохилог өдөр өнжүүлэх өрөөтэй болжээ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул БЗД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах тусгай хэрэгцээт хүүхдүүд суралцдаг 55-р сургуулийн Өдөр өнжүүлэх төвийн хоёр өрөөг бүрэн  тохижуулж  өнөөдөр хүлээлгэн өгчээ. 

Төлөөлөгч Ү.Оюунзул “Хийе гэсэн сэтгэл байхад болохгүй бүтэхгүй зүйл үгүй” гэдэг. Монгол Улсын Гавьяат багш Ч.Ганбилэг захиралтай тус сургуулийн хамт олон ямар халуун дулаан сэтгэлтэй, хөдөлмөрч, хичээнгүй, санаачилгатай, идэвхтэй гэж санана. Шийдсэн санхүүжилтээр өөрсдийн гараар хоёр өрөөг засан тохижуулаад бөөн баяр хөөр болж байгааг хараад хэчнээн их бахархав. 

Энэ бол бидний хамтарч хийх ажлын дөнгөж эхлэл билээ. Эмэгтэй хүний хувьд, ээж хүний хувьд, НИТХ-ын төлөөлөгч хүний хувьд биднээс арай илүү хайр халамж шаарддаг энхрий үрсийнхээ төлөө бяцхан ч гэсэн ажлыг хийсэндээ баяртай байна” гэжээ. 

 

Улаанбаатар хотод  олон өдөр өнжүүлэх төв үйл ажиллагаа явуулж буй. Тэд өдрийн цагаар гэртээ байх боломжгүй хүүхдүүдийг хамруулж, эцэг эхээс төлбөр авч, үүнийхээ хариуд гэрийн даалгаврыг нь хийлгэх үйлчилгээ үзүүлдэг. Тэдгээр өдөр өнжүүлэх төвүүдийн  тохижилт, тав тухтай байдал нь харилцан адилгүй.

Хүүхэдтэй ажилладаг мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар өдөр өнжүүлэх төв нь зөвхөн хүүхдийг хичээл хийлгэдэг газар  биш, амрах, тоглох  нөхцлийг бүрдүүлсэн  байх ёстой байдаг  аж.

Тэр тусмаа тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хувьд өдөр өнжүүлэх  төв гэр нь.  Ээж, аав  нь ажил хийхийн тулд  өдрийн турш хүүхдүүдийг сургууль, багшид нь  даатгадаг.

Төлөөлөгч Ү.Оюунзул, тусгай хэрэгцээт  55 сургуулийн удирдлага, багш нар  дээрх  хэрэгцээ  шаардлагыг соргогоор мэдэрч  тохилог өдөр өнжүүлэх хоёр  өрөөг тохижуулсан нь олон нийтээс эерэг үнэлгээ авчээ. 

 

 

Цаашид сургуулиуд дэргэдээ өдөр өнжүүлэх жишиг өрөөтэй болж, сурагчиддаа  байнга нээлттэй байлгах ажлыг санаачлан хэрэгжүүлвэл  зөв санаачлага болох нь. 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *