Энхийг сахиулах ажиллагаанд явж ирсэн албан хаагч хардалтын улмаас эхнэрээ зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарлаа

Өчигдөр  буюу /2022.01.19/ Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт 05:00 цагийн орчимд эхнэрээ хардалтын улмаас зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.

Тодруулбал  хэрэг гарсан газар цэргийн … дугаар хотхоны байр байсан бөгөөд нөхөр болох Н 44 настай эрэгтэй нь цэргийн алба хаагч /тэргүүн ахлагч/ цолтой нэгэн байжээ. Тэрбээр энхийг сахиулах ажиллагаанд явж ирээд байх хугацаандаа эхнэрээ хардаж зодсоноор тус хэрэг гарсан байж болзошгүй гэв. Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *