Осол гаргасан жолоочийг 10 хоног тасралтгүй ажиллуулсан нь үнэн үү?

Өчигдөр /2022.01.19/ Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хойд талын замын уулзвар буюу “Өлзий” төвийн урд өглөөний 9 цагийн орчимд зорчигч тээвэрлэж явсан гурван автобус, гурван автомашин мөргөлдсөн ноцтой осол гарсан билээ. 

 

Уг ослын талаар  “35 Монел-4 дэлгүүр” автобусны хариуцагч компани болох ДЮЦ ХХК-ийн инженер Г.Түвшингөөс тодруулга хийв.

“Манай хувийн хэвшлийн автобус баазын компани нийт 25 тээврийн хэрэгсэлтэй, 39 жолоочтой үйл ажиллагаа явуулж байгаа. Жолооч нар бүтэн өдрөө дааж ажилладаг. Жишээ нь нэг өдөр ажиллаад нэг өдөр амарна, хоёр өдөр ажилласан бол хоёр өдөр амардаг.

 

Тухайн осол гаргасан автобусыг жолоодож явсан жолооч өглөө 6 цагаас замын хөдөлгөөнд оролцож, 9 цагийн үед осол гаргасан. Мэдээллийн сайтуудаар 10 хоног тасралтгүй ажилласан гэх худал мэдээлэл цацагдсан байсан. Тийм зүйл огт байхгүй. Одоогоор ослоос үүдсэн хохирлын хэмжээний талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа. Мөн жолоочид хариуцуулах хариуцлагын асуудал яригдаагүй байна. Хэрэг шийдэгдэж дуусахад яригдана.

Автобусны хажуугаас машин шахаж орж ирээд сандарсандаа осол гаргасан гэж байгаа. Түүнээс тухайн “35 Монел-4 дэлгүүр” автобусанд техникийн асуудал байгаагүй. Өнгөрсөн оны 11 сард импортоор орж ирсэн үзлэг, оношилгоо бүрэн хийгдсэн автобус. Үйлчилгээнд гараад удаагүй автобус байгаа. 

Ямартай ч 35 Монел-4 дэлгүүр” автобусанд зорчиж явсан 5 зорчигч бэртэж гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн дөрөв нь хөнгөн бэртэл авсан гэж тодорхойлогдсон. Нэг хүний нуруу гэмтсэн. Жолоочийн өөрийн биеийн байдал хэвийн байгаа” гэв. 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *